Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулжээ

Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулж, 36 мянган хүүхэд хагас дутуу гэр бүлд өсч торниж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулжээ
Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулж, 36 мянган хүүхэд хагас дутуу гэр бүлд өсч торниж байна. Гэр бүл бүрэн бүтэн тогтвортой байх нь ээж, аавуудаас шалтгаална.

Гэтэл оны эхний дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 492 бүртгэгдэж өмнөх оныхоос 105 гэмт хэргээр өсчээ. Тиймээс гэр бүл дэх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тодорхой зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгөхөөр ажиллаж байна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Хуваалцах