Өнгөрсөн онд 9,400 тонн ноолуур бэлджээ
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж /2018.03.16/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн алба

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж /2018.03.16/ хэвлэлийн бага хурал хийлээ.Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байранд болсон хэвлэлийн бага хуралд Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, тус биржийн Стратеги, судалгаа, хөгжлийн хэлтсийн захирал Ж.Мягмарсүрэн нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 2017 онд манай улс 9,400 тонн ноолуур бэлдэж, үүний 7,000 тонн нь Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан байна.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2 дугаар сард баталсан "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин 60 хувьд хүрч, экспортын хэмжээ нэмэгдэнэ.Мөн одоо байгаа ажлын байр хэвээр хадгалагдаж, шинээр ажлын байр бий болох чухал ач холбогдолтой. Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ХХААХҮЯ хангаж ажиллах бол "Хөдөө аж ахуйн бирж" нь хэрэгжилтийг хангахад голлох үүрэг гүйцэтгэнэ.


















