Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ

Тодруулбал, 2022 оны манай улсын нийт экспортын 5.5 хувийг хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн. Үүнээс 690 орчим сая ам.долларын орлого олжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ
Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ.

Тодруулбал, 2022 оны манай улсын нийт экспортын 5.5 хувийг хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн. Үүнээс 690 орчим сая ам.долларын орлого олжээ.

Энэ салбарын экспортын 72 хувь нь хөнгөн үйлдвэрийнх бол үлдсэн 28 хувь нь хүнсний салбарынх. Хүнсний экспортын дийлэнхийг мах махан бүтээгдэхүүн, исгэлтийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Цаашид хүнсний салбарын экспортын орлогыг нэмэгдүүлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлнэ гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ярилаа.

Mongolian National Radio · Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ

Өнгөрсөн онд исгэлтийн төрлийн бүтээгдэхүүний экспорт 35 хувиар өссөн. Согтууруулах ундаа, шар айраг, цагаан архины экспорт нэмэгдсэн. Чихэр, сүү, сүүн бүтээгдэхүүн, шоколад, жигнэмэгийн нэр төрөл нэмэгдсэн ч экспортын хэмжээ буурсан байна.

Хуваалцах