Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн шөнө 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө байжээ

Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгдсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн шөнө 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө байжээ
Өнгөрсөн шөнө 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө байжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 хэмээр эвдэгдсэн байна.

Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байлаа. Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байв.

Өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн нь Завханы Отгонд -43 хэм хүрч хүйтэн хонолоо.

Нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөсөө 1-14 хэмээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 38-43 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 33-38 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 27-33 хэм хүйтэн хоносон байна.

Хуваалцах