Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Батноров сумын Шаварт хэмээх газарт байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж, олборлож байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 4 машин, 6 иргэнийг саатуулан шалгаж, арга хэмжээ авч, хууль бус үйлдлийг тасл

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Батноров сумын Шаварт хэмээх газарт байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж, олборлож байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 4 машин, 6 иргэнийг саатуулан шалгаж, арга хэмжээ авч, хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.

Мөн хууль бусаар өнгөт чулуу түүгч, олборлогч, худалдан авагч иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Батноров сумын Засаг даргын тамгын газартай хамтран ухаж сүйтгэгдсэн газрыг зориулалтын тээврийн хэрэгслээр түрж тэгшлэх, мод бут тарьж нөхөн сэргээх ажлыг хийх аж.

Хуваалцах