Үнийн өсөлттэй холбоотойгоор сонгон шалгаруулалтад ААН-үүд орохгүй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.
Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Манай газарт 30 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа. Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 26 ажил байна. Энэ жил нийт 66 төсөл, арга хэмжээ хийгдэнэ.
Түгжрэлтэй холбоотой 22 ажлаас 13 ажилд тендер зарласан. Үүнээс дөрвөн ажилд гүйцэтгэгч шалгарсан бол долоон ажилд дахин тендер зарлаж байгаа. Үнийн өсөлт, хил дээр ачаа саатаж байгаатай холбоотойгоор сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд орохгүй байна. Олимпын гүүрийн ажлыг зургадугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа” гэв.


















