"Универсиад” наадмын жүдо бөхийн төрөл энэ сарын 20-24-нд болно
"Универсиад-2017" наадамд жүдо бөхийн төрөлд оролцох Монгол Улсын шигшээ багийг танилцуулья:
Мэдээллийн алба

Дэлхийн оюутны зуны "Универсиад” наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийн 14 жүдоч Тайвань улсад очлоо.
Тус наадмын жүдо бөхийн төрөл энэ сарын 20-24-нд болно. 1999 онд Испанийн Малльоркад болсон 20 дахь удаагийн "Универсиад" наадмаас Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар анхлан алтан медаль хүртэж байсан түүхтэй.
"Универсиад-2017" наадамд жүдо бөхийн төрөлд оролцох Монгол Улсын шигшээ багийг танилцуулья:
Эрэгтэй:
-60 кг: Б.Мягмардорж /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
-66 кг: Б.Эрхэмбаяр /"Увс нуур" дэвжээ/
-73 кг: С.Баяртүвшин /"Увс нуур" дэвжээ/
-81 кг: Д.Гаажадамба /"Женко" клуб/
-90 кг: Э.Мөнхжаргал /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
+100 кг: Б.Сугаржаргал /"Женко" клуб/
Эмэгтэй:
-48 кг: Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо/
-52 кг: Г.Ганцэцэг /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
-57 кг: Ц.Хулан /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
-63 кг: Б.Баасанжаргал /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
-70 кг: М.Даваасүрэн /"Боржин төв" дэвжээ/
+78 кг: Э.Гандиймаа /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
Дасгалжуулагч: Х.Цагаанбаатар, О.Болд-Эрдэнэ


















