“Өнөр бүл-бидний өргөө" урлагийн тоглолт боллоо
Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төвийн 02-18 насны нийт 68 хүүхэд, 32 багш, ажилтнууд оролцсон “Өнөр бүл-бидний өргөө" урлагийн нэгдсэн тайлан тоглолтыг 3-дахь жилдээ зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Тоглолтын үеэр багш, хүүхдүүдийн хамтын бүтээлийн үзэсгэлэн мөн хүүхдүүд, тогооч нартай хамтран хийсэн нарийн боов, кекс, пицца зэрэг өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ зочдод үйлчлэх, худалдаалах зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм.
Тайлан тоглолтод Хүүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа оролцож, үе тэнгийн хүүхдүүдээс сурлага, хөдөлмөр, авъяасаараа шалгарсан хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний газрын "Шилдэг хүүхэд" медалийг гардуулсан байна.