Өнөр хорооллын дөрвөн замын уулзвараас Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг хаана
Хотын замын зарим уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил өрнөж буйтай холбогдуулан хааж байгаа юм.
Мэдээллийн алба

Хотын замын зарим уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил өрнөж буйтай холбогдуулан хааж байгаа юм. Баянгол дүүргийн X хорооллын уулзварын хойд талын буюу зүүнээс баруун тийш чиглэсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр 00.00 цагаас энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл, урд талын буюу баруунаас зүүн тийш чиглэсэн зорчих хэсгийг өнөөдөр 00.00 цагаас 24-ны 07.00 цаг хүртэл хаана.
Мөн Тасганы овооны баруун уулзварын хойд хэсэг буюу зүүнээс баруун тийш чиглэсэн зорчих хэсгийг энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл хаах юм. Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзвараас Гэмтлийн эмнэлгийн урд уулзвар хүртэлх урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийг маргааш 07.00 цагаас эхлэн долоон хоногийн хугацаатайгаар тус тус хаахаар болжээ.


















