Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхи шуургатай
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 49 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 10-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгэээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 14-19 хэм , өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Зарим газраар цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө хотын төв хэсгээр 11-13 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
2014 оны 11 дүгээр сарын 12-ноос 2014 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 14-нд төв, говийн нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13,14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


















