Өнөө орой авто замын хоёрдугаар эгнээг хаана
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Шинэчлэлийн хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнүүдийг өнөө оройны 23:00 цагаас эхлэ
Мэдээллийн алба

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн.
Шинэчлэлийн хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнүүдийг өнөө оройны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж, шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин констракшн инженеринг” групп, туслан гүйцэтгэгчээр “Дүүрэн трейд” ХХК, “ЧММ” ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа аж.


















