Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 267.033 жуулчин иржээ

Монгол Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 6-ныг хүртэл 267,033 жуулчин иржээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 267.033 жуулчин иржээ
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 267.033 жуулчин иржээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 6-ныг хүртэл 267,033 жуулчин иржээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Ирж буй жуулчдын 46,27 хувийг ОХУ, 17,68 хувийг БНХАУ, 14,10 хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.

Хуваалцах