Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс эхлэн гурван хоног эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ

Үзэсгэлэн, өдөрлөг энэ сарын 6, 7, 8-ны өрүүдэд МҮЭСТО-ы үзэсгэлэнгийн танхимд болох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс эхлэн гурван хоног эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ
Өнөөдрөөс эхлэн гурван хоног эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Орчин үед технологийн хурдтай хөгжлөөс үүдэн хүний биеийн дархлаа сулрах, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутсанаас халдварт болон халдварт бус өвчлөлд өртөх, эмийн зохисгүй хэрэглээ, буруу хооллолтоос архаг өвчлөлд өртөх зэрэг иргэдийн сэтгэл зовоосон асуудлууд ихээр тулгарч байна. Өвчлөлөөс урдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгох эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэг дор олгох зорилгоор МҮЭСТО-ноос санаачлан Эрүүл мэнд, спортын яамтай хамтран хоёр дахь жилдээ “Эрүүл урт наслалт” үзэсгэлэн, өдөрлөгийг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн, өдөрлөг энэ сарын 6, 7, 8-ны өрүүдэд МҮЭСТО-ы үзэсгэлэнгийн танхимд болох юм. Өдөрлөгт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй хувийн хэвшлийн байгууллага, компани, иргэд оролцож ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, болон бүтээгдэхүүнээ сурталчлан таниулан оролцох юм байна.

Үзэсгэлэн өдөрлөгт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, рашаан сувилал, уламжлалт эмчилгээ, бариа засал, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл хооллолтын төвүүд, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх бөөний төв зэрэг нийт 50 гаруй байгууллага, компани, хувь хүмүүс оролцож өөрийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааны цогц мэдээллийг иргэд та бүхэнд хүргэнэ.

Үзэсгэлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр эрүүл мэндийн боловсролдоо мэдээлэл авч, үзлэг оншлогоонд оролцож, зөвлөгөө, сургалтад үнэ төлбөргүй хамрагдаарай. Тодруулбал, зүрхний бичлэг, эхо оношлогоо, сахарын хэмжээ үзэхээс гадна өдөрлөгийн үеэр сэтгэлзүйн зөвлөгөөнөөс эхлээд бүх төрлийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм байна.

Мөн өдөрлөгийн өдрүүдэд улсын чанартай нэгдсэн эмнэлэг, клиник, эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд эрүүл урт наслалтын чиглэлээр лекц, сургалт, зөвлөгөө, үйлчилгээ / ЭХО, сахар, даралт гэх мэт/ үзүүлж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож ажиллах ажээ.

Хуваалцах