Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө
ӨНӨӨДӨР: 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Милениум плаза

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт”-ын нээлт болно. Утас: 99077976 /5 давхарын хурлын танхимд/


Хангарди ордон

10:00 цагт: 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө. Утас: 89755575


Төрийн ордон

10:00 цагт:Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болж, Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулна. /"Үндсэн хууль" танхимд/

11:00 цагт:УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын гишүүн, УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Төрийн ордны 2 давхар, Туурган хивсний дэргэдэх студид болно.

14:00 цагт:Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/


Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв

11:00 цагт: Жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдөр буюу “Цусны донорын Үндэсний өдөр”-ийг 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.


Үндэсний Статистикийн Хороо

14:00 цагт:“Зөвлөлдөх санал асуулгын түүврийн аргазүй" сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү хэлэлцүүлгийг "Үндэсний Статистикийн Хороо" пэйж хуудсаар шууд дамжуулна. /201 тоотод/

Хуваалцах