Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ

Монголын архитекторуудын эвлэлийн байранд "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт зөвөлгөөн болох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн ордон

08.30 цагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж зөвлөмж боловсруулах, туршлага солилцох хэлэлцүүлэг хөдөлмөрийн ордны 5 давхрын хурлын танхимд болно. Харилцах утас: 99090189, 99037747


Монголын архитекторуудын эвлэлийн байр

09:00 цагт: Монголын архитекторуудын эвлэлийн байранд "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт зөвөлгөөн болно.


Анагаах ухааны их сургуулийн төв байр

10:00 цагт: Монгол дахь Европийн эмнэлэгийн анхны эмчийн 140жилийн ойн баярт зориулан. Дэлхий эмч Нарын терроризмын аюулын эсрэг, шинжлэх ухааны практик бага хуралыг Анагаах ухааны их сургуулийн төв байранд зохион байгуулана 94226008

14:00 цагт Анагаах ухааны их сургуулийн тев байранд ОХУ-ийн их сургуулиудын танилцуулга боловсролын узэсгэлен болно 94226008


БОАЖЯ-ны "Хаан танхим"

11.00 цагт: БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, яамны бусад холбогдох албан тушаалтнууд болон НҮБ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. БОАЖЯ-ны "Хаан танхим"-д болно. Утас: 99989545, 89003335


Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Монголын нам бус иргэдийн холбоо, Хариуцлага үүрэх иргэдийн хөдөлгөөн, Оюутан залуусын төлөөлөл хамтран "Төрийг цэвэрлэхийн төлөө залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэж байна" хэвлэлийн хурал зарлалаа. Тэд дуулиан тарьсан 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ.МҮЭХ-ны байр12.00 цагт: Багш нарын шаардлагын асуудлаар Хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдээлнэ. 99027019 Баянгол дүүргийн 3-р хороо12.00 цагт:, Баянгол дүүргийн 3-р хороо Хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн арга хэмжээ болно. 99264035 99057870Live conference center төвд11:00 цагт: Баянгол дүүргийн 15-р хороо болон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Баянгол дүүргийн удирдлагуудад асуудлаа удаа дараа тавьж ирсэн ч ямар нэгэн шийдвэрт хүрээгүй гэж мэдэгдэж байна.12:00 цагт: Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагч нарын хууль бус албан шаардлага, дүгнэлтээс болж иргэн Б.Батдэлгэр хэрхэн хохирч буй талаараа мэдээлэл хийнэ.13:00 цагт: Монгол хүүхдүүд багаасаа гар утас, телевиз, компьютер зэрэгт хэт дэлгэцийн хамааралтай болсноос төлөвшил, оюун санаа, ухамсарт нь өөрчлөлт орох муу үр нөлөөтэй байгаа талаар судлаач П.Шүр-Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 600 хүүхдийн дунд судалгаа явуулсан байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, (Урд талын автомашин ордог хаалгаар ороод оффисын нэг давхарт) Live conference center төв. Утас: 96006901

Хуваалцах