Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Агаарын навигацийн бодлого" сэдэвт хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Агаарын навигацийн бодлого" сэдэвт хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: “Агаарын навигацийн бодлого" сэдэвт хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд

08:30 цагт: “Агаарын навигацийн бодлого" сэдэвт хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлгээр Төрөөс иргэний нисэхийн салбарт 2030 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг, Агаарын навигацийн чиглэлээр 2022-2025 он хүртэл хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт салбарын бүх түвшний 100 ажилтны төлөөлөл оролцоно. Утас: 88057167


“Blue Sky” зочид буудал

09:00 цагт: “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт семинарыг Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум (ОУТФ) хамтран зохион байгуулна. Утас: 88057167


НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

10:00 цагт: Барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99176798


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт:Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар мэдээлнэ.


“Үндэсний мэдээллийн төв”

11:30 цагт: Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

Хуваалцах