Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум болно

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум болно
ӨНӨӨДӨР: Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: Хорт утаа, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас улбаалан олон мянган бяц­хан зүрх өвчиндөө ша­налж, Монголд эмчлэгдэх боломж­гүй байгаа талаар “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр хүнд өвчтэй Б.Түмэн хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.


Хавдар судлалын үндэсний төв

11:30 цагт: "Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум" болно. Симпозиумд Монгол, Орос, Япон улсын хавдрын мэс засалчдын баг оролцоно. Утас: 80897506


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:30 цагт: ШУА-ийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн Олон Улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран “Салбар Дундын Тархи Судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. Хуралд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Малайз, Казакстан, Киргиз зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцоно.

Хуваалцах