Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Ардын дүрслэлийн хэл 2” номын нээлт болно

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Ардын дүрслэлийн хэл 2” номын нээлт болно
ӨНӨӨДӨР: “Ардын дүрслэлийн хэл 2” номын нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Блью Скай Зочид буудал

09:00 цагт: “Нэмүү өртөг шингэсэн экспортоор эдийн засгаа сэргээе” уриан дор Монголын экспортлогчдын “Экспорт Монгол 2022” экспортын шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн, форум, шилдгийг шалгаруулах арга хэмжээ болно. / 3 давхрын хурлын танхимд/ Утас: 94065929, 96968778


Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төв

11:00 цагт: Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор, Д.Батжаргалын “Ардын дүрслэлийн хэл 2” номын нээлт болно. Утас:350002


Төрийн ордон

12:00 цагт: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан "Их засаг" танхимд,

14:00 цагт: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан "Их засаг" танхимд,

16:00 цагт: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан "Их засаг" танхимд тус тус болно.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: МЭК судалгааны байгууллагаас "Засаглалын хямрал: Парламент иргэдийг төлөөлөх чадвар алдагдсан байдал" тайланг танилцуулна.

Хуваалцах