Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр...

09:00 цагаас Улсын Ерөнхий прокурорын 2014 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт прокурор, ажилчдын дунд явган аялалын нээлтийн үйл ажиллагаа Чингисийн тал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр...
ӨНӨӨДӨР: Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.... Зураг: МҮОНРТ

Төрийн ордонд:

10:00 цагаас Засгийн газрын XX ээлжит хуралдаан засгийн газрын хуралдааны танхимд болно.

Үйл явдлын цагалбар:

09:00 цагаас "Гэгээлэг маргаашийн төлөө" ТББ-с Скай худалдааны төвөөс Нийслэлийн замын цагдаагийн газар хүртэлх Сэлбэ голын эрэг дагуух хогыг цэвэрлэх, мөн Богд ууланд 50 ширхэг шувууны үүр суулгах аян өрнүүлнэ.

09:00 цагаас Улсын Ерөнхий прокурорын 2014 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт прокурор, ажилчдын дунд явган аялалын нээлтийн үйл ажиллагаа Чингисийн талбайд болох бөгөөд Чингисийн талбай-Хүрхрээ амралт гэсэн чиглэлээр ирэх, очих 20 км замд аялах юм. Утас: 94949458, 88229458

10:00 цагаас Монгол цэргийн музейд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей" өдөрлөг болно. Өдөрлөгт БХЯ, ХАХНХЯ болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөл, МУГТ, параолимпийн аварга Д.Баатаржав нарын зочид оролцоно. Брайль, дохионы тайлбарыг музейн үйлчилгээнд нэвтрүүлж буй үйлчилгээгээ сонирхуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, ЦДБЭЧ-ын тоглолт, "Тэмүүжин өрлөг" сургуулийн сонсогчдын жагсаалын тоглолт, эмч нарын үзлэг, сэтгэл зүйчийн яриа, "Халуун цай" хөтөлбөр зэрэг өргөн арга хэмжээ болно. Утас: 9299634

11:00 цагаас VIII Богд Жавзандамбын төв ордон болох Шар ордны тууриас олсон чулууг тэмдэглэж, дурсгалын самбар байршуулах ёслолын үйл ажиллагаа болно.

11.00 цагаас Уул уурхайн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Чингисийн талбайд болно.

12:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Аз жаргалтай гэр бүл 1000 гэр бүлийн зургийн үзэсгэлэн гарна. Хамтлаг дуучдын тоглолт болно.

12:00 цагаас Гүнтийн зусланд Монгол банхар нохойн 3-6 сартай гөлөгний тэмцээн болно. Утас 88079909, 88844954

13:00 цагаас Завхан Аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төвөөс 10-жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж буй илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Арга хэмжээ ХААИС-ийн "Хатан туул" театрт болно.

Тэмдэглэлт өдөр:

  • Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр

Хуваалцах