Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Авто худалдааны цогцолборын шав тавих ёслол болно

12:00 цагаас Нийслэлээс 10-р сард багтаан авто машин худалдааны цэгүүдийг хотоос нүүлгэн, байршуулах шийдвэрийн дагуу Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын ажиллагаа 22-ын товчоон цаана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Авто худалдааны цогцолборын шав тавих ёслол болно
ӨНӨӨДӨР: Авто худалдааны цогцолборын шав тавих ёслол болно. Зураг: МҮОНРТ

08:00 цагаас17:00 цагийн хооронд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс есдүгээр сарын 1-нтэй холбогдуулан явган зорчигчдод хандсан мэдэгдэл хийнэ. Арга хэмжээ Улаанбаатар банк буюу одоогоор Засаг захиргааны IV байрны 8 давхарт болно. Утас: 88771661,99012964

09:00 цагаас ҮХАА-н 1 давхрын хурлын зааланд “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-д шаардагдах зээл олголтыг эрчимжүүлэх, учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг болно.

10:00 цагаас Ногоон байгууламжийн цэцэрлэгчийн сургалтанд амжилттай хамрагдсан 10 иргэнд Koica-гийн шугамаар Японд сургалтанд явах эрхийн бичгийг Улаанбаатар зочид буудлын 6-н давхарт гардуулна. Утас:99282960

11:00 цагаас Тахарын албаны ажилтан, алба хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байранд “Цус бэлэглэх өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Утас: 96501051

11:00 цагаас Ил тод уул уурхай хэвлэлийн хурал УУЯ-д болно

11:00 цагаас БШУЯ-ны дөрвөн давхарын хурлын зааланд 2014-2015 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан олон нийтэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865, 98119897

11:10 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран нийтийн тээврийн маршрутын асуудлаар мэдээлэл хийнэ

12:00 цагаас “Хамтдаа гүйцгээе-2” бүх нийтийн гүйлтийн талаар “Амжилтын төлөө” ТББ-аас МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагаас Нийслэлээс 10-р сард багтаан авто машин худалдааны цэгүүдийг хотоос нүүлгэн, байршуулах шийдвэрийн дагуу Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын ажиллагаа 22-ын товчоон цаана болно. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон бусад удирдлагууд оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан унаа 11 цагаас Улаанбаатар банкны гаднаас явна. Утас: 99052793

19:00 цагаас БНХАУ-ын "Соёлын өдрүүд"-ийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно. Утас: 310068

Хуваалцах