Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Авто машингүй өдрийн талаар мэдээлэл хийнэ

11.00 цагт: Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргасантай холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Авто машингүй өдрийн талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Авто машингүй өдрийн талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэний танхим

09.00 цагт: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулна. Утас: 91172424


Туушин зочид буудал

09.30 цагт: Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “Төрийн бус оролцогчдын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг, Европын холбооноос БНХАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ронан Пэшиор болон гадаад, дотоодын 20 гаруй төлөөлөгч оролцоно.


Соёлын сургууль

10.00 цагт: Олон улсын Цуурын наадмын нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99086706


"Монгол Ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргасантай холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: Авто машингүй өдрийг зохион байгуулах талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.


Шангри-Ла зочид буудал

11.00 цагт: БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001" болзлыг хангаж, батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно. Утас: 98119897


СХД-ийн 6 дугаар хороо

11.40 цагт: Хотын хэт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг НИТХ-аас гаргасантай холбогдуулан “Глобал Бридж олон улсын консорциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барих Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын ажлын нээлт болно. Утас: 88781218, 325044


АСЕМ-ын мэдээллийн төв

12.00 цагт: АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090339, 99235150


Корпорэйт конвеншин төв

12.00 цагт: МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг зургаадугаар сарын 4-нд болох "Night off ballet" тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийнэ.


Хангарди ордон

13.00 цагт: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот хамтран ажиллах санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар гарын үсэг зурна. Утас: 99666553


Монголын банкны холбоо

14.00 цагт: Банкны салбарын ажилтны өдөрт зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт панел хэлэлцүүлэг болно. Утас: 312939


Төв цэнгэлдэх хүрээлэн

17.00 цагт: Оюутны байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болно. Тэмцээнд 24 орны 250 орчим тамирчин оролцож байна.

Хуваалцах