ӨНӨӨДӨР: Авто спортын "олимп"-д хурд сорих тамирчид мэдээлэл хийнэ
09:30 цагт: Оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулах үйл ажиллагаа Ёслол хүндэтгэлийн танхимд эхэлнэ.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
ТӨРИЙН ОРДОН
09:30 цагт: Оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулах үйл ажиллагаа Ёслол хүндэтгэлийн танхимд эхэлнэ.
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Монголын тамирчид авто спортын “олимп” гэгддэг “Дакар ралли” уралдааны UTV ангилалд хурд сорих гэж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
14:00 цагт: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
14:00 цагт: Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.


















