ӨНӨӨДӨР: Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ААН-үүдтэй гэрээ байгуулна
Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Хөдөө аж ахуйн их сургууль
09:00 цагт: “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
10:00 цагт: Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулна.
Шонхор тауэр
11:00 цагт : Ардчилсан намын "4/11 мэдээллийн цаг "болно. Утас: 91000017
Офицеруудын ордон
11:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 он хүртэл 27 сая мод тарих томоохон зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх уулзалт болно. Утас: 86094455
Новотел зочид буудал
14:00 цагт: "Эргэлтийн номын сан" цуврал номын нээлт Новртел зочид буудлын 4 давхарт болно.


















