ӨНӨӨДӨР: Авто замын компаниудын төлөөлөл “Шударга бус тендерийн тухай” мэдээлнэ
Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 08-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 08-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Хил хамгаалах еренхий газар
09:00 цагт: Хилийн цэргийн ангиудаас хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээрээ тэргүүлсэн шилдэг түрүүч, байлдагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 90088881.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам
11:00 цагт:"Шил ажиллагаа"-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй, тод байршсан мэдээллийн тухай танилцуулна. Утас: 99103830. /ЦХХХЯ, Төв шуудан, Зүүн хаалга/
Татварын ерөнхий газар
11:00 цагт: 2022 оны шилдэг татвар төлөгчдийг зарлах болон бусад цаг үеийн асуудлаар ТЕГ-ын дарга Б.Заяабал хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 80070366.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Худалдаа эрхлэгч иргэн н.Мишигээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаагаа мэдэгдэж мэдээлнэ.
12:00 цагт: Авто замын компаниудын төлөөллөөс “Шударга бус тендерийн тухай” мэдээлнэ.
Дуурь, бүжгийн эрдмийн театр
12:00 цагт: Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтын хэвлэлийн хурал болно.
"Улаан гэр" арт галерей
18:30 цагт:МУЗ-ийн 2014-2015 оны Соёл урлагийн залуу манлайлагч найруулагч, гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн "Цэг биш, таслал" бие даасан гэрэл зургийн болон медиа арт үзэсгэлэнгийн нээлт болно.


















