Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум болно

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаа сарын 13-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум болно
ӨНӨӨДӨР: Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаа сарын 13-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

КЕМПИНСКИ ХААН ПАЛАС

09:30 цагт: "Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум" арга хэмжээ хоёр давхрын Алтай хурлын танхимд эхэлнэ. Утас: 7000-8799, 99013882

НҮБ-ЫН БАЙР

09:50 цагт: Гурван давхрын хурлын танхимд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвтэй хамтран Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум зохион байгуулна. Утас: 7010-5652, 9984-3464

Танан төв

10:00 цагт: Танан төвд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг болно. Утас : 88400030 /Танан төв нь худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ард байрладаг/

ТӨРИЙН ОРДНЫ ЁСЛОЛЫН ТАНХИМ

14:00 цагт: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандарт нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ гардуулах арга хэмжээ болно.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

14:00 цагт: Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган СТӨ-ний Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын 303 тоотод болно. Утас: 98119897

BLUE SKY

14:00 цагт: "Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо" сэдэвт чуулга уулзалт Блю скай зочид буудлын нэг давхарт Саффайр танхимд эхэлнэ. Утас: 99057029

Хуваалцах