ӨНӨӨДӨР: Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Улаанбаатар” чуулга
08:20 цагт: Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, мэдээллийн “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй том гарз тохиосон. Талийгаачтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ болно.
Хууль зүй, дотоод хэргийн яам
09:00 цагт: "Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
Блю скай тауэр
09:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” болно. Утас: 91197636
Гадаад харилцааны яам
09:30 цагт: “Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум /АЦХАФ/-ын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалтын нээлтийн үйл ажиллагаа болно.
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Спортын төв ордон
11:00 цагт: Герман улсад болсон спорт бүжгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын “Moon Dance” хамтлагийн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, батламж гардуулах ёслол болно.
Баянгол дүүргийн Спорт цогцолбор
14:00 цагт: Өнөөдрөөс ирэх сарын 4-нийг дуустал Баянгол дүүргийн Спорт цогцолборт зохион байгуулагдаж буй нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын IV наадмын дөрвөн төрлийн шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Утас: 96635753, 9285651, 89477713


















