ӨНӨӨДӨР: "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерын ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Монголын хүүхдийн ордон
09:00 цагт: Хотын стандартын тогтолцоо, түүний үр нөлөөг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой "Хотын үйлчилгээ" сэдэвт салбар зөвлөгөөн болно. Утас: 90000508, 90097788
Эрхи төв /White event hall/
09:30 цагт:"Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерын ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно.
Пума империал зочид буудал
10:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос "Дэм дэмэндээ" сэдэвт талуудын уулзалтыг зохион байгуулна. Утас: 99998253, 99895070
Төрийн ордон
11:00 цагт: 1992-1996 оны анхны УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. /Жанжин Сүхбаатар танхим/
14:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдал" хэлэлцүүлгийг зохион байгуулна. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/
Монгол УлсЫН ХЭМЖЭЭНД
11:40 цагт:"Чингис хаан 860" сэдэвт арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС-ийн V ангийн сурагчдад зориулсан "Чингис хаан - Монгол бахархал" түүхийн мэдлэг олгох хичээл явагдана.
Бишрэл зочид буудал
11:45 цагт: Гал сөнөөгчдийн гудамжны нээлт болно. Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ойн хүрээнд Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжийг бий болгож байгаа аж. Утас: 88249813 /Бишрэл зочид буудлын өмнөх талбай/
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг болон Гашуун сухайт хилийн боомтод ажиллаж амьдарч байгаа жолооч ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай болон мөн Ковид-19-ын шинжилгээг хуурамчаар үйлдэж байгааг Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын ҮЭ-ийн холбооноос баримттайгаар мэдээлнэ.
Авлигатай тэмцэх газар
12:00 цагт:2018 онд Мисс юниверс тэмцээний ялагчийг хахууль авилгаар тодруулсан байж болзошгүй талаарх мэдээллийг иргэн Г.Солонго буюу Соко олон нийтэд мэдээллэнэ. Мөн энэ асуудлаар АТГ-т гомдол гаргана.
Соёлын үндэсний өвийн төв
12:40 цагт: "Дэлхий өвийн дурсгалт газар дахь уур амьсгалын өөрчлөлт, түүнд соёлын өвийн өртөх байдал, эрсдэлийн судалгаа" сэдэвт үр дүнгийн нэгдсэн семинар болно.
МУИС-ийн Номын сан
13:30 цагт: "Төв ба дотоод Азийн нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд" сэдэвт Симпозиум болно. Утас: 94669090
Чингис хаан музей
17:00 цагт:"Чингис хаан 860" сэдэвт арга хэмжээний хүрээнд "Чингис хаан: Монголын үнэт зүйл болох нь" тусгай лекц болно.


















