Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Хуваалцах