ӨНӨӨДӨР: “Би хариуцлагатай аав, ээж” аяны сургалтын нээлт болно
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Нээлттэй Нийгэм Форум
08:00 цагт: "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад зочноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ахлагч, МУИС-ХЗС-ийн доктор, профессор О.Мөнхсайхан оролцоно.
10:00 цагт: Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой Аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
Чингэлтэй дүүрэг, Зургаан буудал
10:00 цагт: "Пипл Ин Нийд" ТББ-аас хэрэгжүүлж буй "Амьсгалах эрх" төслийн хүрээнд “Амны хаалтаа зүүж хэвшицгээе” сургалт 35 дугаар дунд сургуульд орно. Мөн Европын холбооны Элчин Сайд Трайан Христеа Лауренциу болон ЮНИСЕФ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар сургалтад хамрагдаж буй хүүхдүүдтэй уулзана. Утас: 99993254
"MN-Mэдээллийн төв"
11:00 цагт: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн мэдээлэл хийнэ. Утас: 80555007
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: МАХН-ын дарга болон намын удирдлагууд мэдээлэл хийнэ.
Баянзүрх дүүрэг
12:00 цагт: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн эцэст 2020 онд ашиглалтад орох 50 ортой эмнэлгийн шав тавих ёслол болно. Утас: 88064025
Баянгол дүүргийн 22 дугаар сургууль
14:00 цагт: “Би хариуцлагатай аав, ээж” аяны сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас:88098294
Хүүхдийн Урлан Бүтээх Төв
14:00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төв, Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яамтай хамтран тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Монгол-Солонгосын нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.


















