Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн болно

11 цагт “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцуулах арга хэмжээ Нийслэл дэх Төрийн аудитын Газарт болно. Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газрын бүтэц, зохион ба

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: Биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна -

ПРЕМИУМ ПАЛАСЕ

08:30 цагт: "Премиум паласе" зочид буудлын 3 давхарын Хурлын зааланд төв,орон нутгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, сэтгэл зүйч нарыг оролцуулсан "Гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" чиглэлийн сургалт болно. Утас:99019995, 99296364

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн "Спорт ба хөгжил" сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болно. Утас: 88008781

НОМИН ЮНАЙТЕД

09:30 цагт: Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны GIZ байгууллага, Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын асуудлаарх мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance Network) хамтран “Хүртээмжтэй даатгалын тухай олон нийтийн мэдлэг ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт семинарыг зохион байгуулна. /Хаяг: Хан-Уул дүүрэгт байрлах “Номин Юнайтед” оффисийн хурлын танхимд Утас: (51)-261611, 88861126/

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

10:00 цагт: "Вакцинаар хамтдаа сэргийльe" Дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно. 99179899, 86885060

МИШЭЭЛ ЭКСПО

11:30 цагт: Монголын боулинг сонирхогчдын холбоо болон Биг боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Улаанбаатар хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP- 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээний хэвлэлийн бага хурал “Биг боулинг” төвд болох гэж байна.

НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АУДИТИЙН ГАЗАР

11:00 цагт: “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцуулах арга хэмжээ Нийслэл дэх Төрийн аудитын Газарт болно. Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилтэд хийсэн аудитын ажил болон аудитаар илэрсэн зөрчлүүдийг танилцуулна. /Хаяг: Улаанбаатар хот, Соёлын Төв Өргөө, Г корпус, IV давхар. Утас: 88059005/

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

13:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн Нүд судлалын тасагт нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх орчин үeийн багаж, тоног төхөөрөмж гардуулж өгнө. Утас: 99179899, 86885060

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

14:00 цагт: Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын нээлт болно. Утас: 99945858

ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

18:00 цагт: Дээрхийн гэгээнтэн Далай ламын хувийн эмч,гэлэн, анагаах ухааны доктор, Вашингтон мужийн их сургуулийн гэр бүлийн анагаах ухааны багш Энэтхэгийн Варанасийн их сургууль, Хонконгийн их сургуулийн хүндэт профессор Доктор БЕРРИ КЕРЗИН-ий сургалт болно. Утас: 8820-8212

Хуваалцах