Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт МЗЭ-ийн 85 жилийн ойн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх бол 12.00 цагт “Монголын Зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Уран зургийн галерейд хийх юм байна.
Мэдээллийн алба

10:00 цагт МЗЭ-ийн 85 жилийн ойн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх бол 12.00 цагт “Монголын Зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Уран зургийн галерейд хийх юм байна.
11:30 цагт Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Спортын Төв Ордонд
13.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр ”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх нь” сэдэвт өдөрлөгийг дүүргийн Тэгш дүүрэн хорооноос зохион байгуулна.
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны хуралдааны “А” танхимд болно. Хуралдаанаар дараахь 5 асуудлыг хэлэлцэнэ.
1. “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” батлах тухай
2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын талаарх мэдээлэл
3. Авто зам, зогсоолын төлбөртэй үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах тухай
4. “Цахим архив” төслийн ажлыг эхлүүлэх тухай
5. Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний тухай


















