Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагаас УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуул

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

08:30 цагаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг Туушин зочид буудлын 5 давхрын хурлын танхимд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар илтгэл тавина.

11:00 цагаас УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан байна.

11:00 цагаас Шадар сайд Д.Тэрбишдагва "11 11" төвд ажиллана.

11:30 цагаас Монгол цэргийн музей дээр Монголд цэргийн сонин анх хэвлэгдсэний 90 жилийн ойд зориулсан "Уншигчидтайгаа хамт 90 жил" үзэсгэлэнгийн нээлт болон "Монголын цэргийн сонины үүсэл, хөгжилт, шинэчлэлт" эрдэм шинжилгээний бага хурал болно. Хувьсгалыг батжуулж, тусгаар тогтнолыг дархалж, дайнд явж, дарийн утаа үнэртсэн, ардчиллын "гал тогоо" болж, чөлөөт хэвлэлийн шанг татсан өрнүүн түүхтэй "Ардын цэрэг"-ээс эхтэй "Улаан од", "Тусгаар тогтнол" гэж нэрээ сольсон ч үйлс зорилго нь хазайлгүй явсаар өнөөгийн "Соёмбо" болсон цэргийн сонины түүхтэй холбоотой сонирхолтой үзмэрийг таалан сонирхож, үе үеийн цэргийн сэтгүүлчидтэй уулзах сайхан боломж тохиож байна. Утас 99299634.

11:30 цагаас “Монголд үйлдвэрлэв” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээлтээ "Мишээл экспо"-д хийнэ.

12:00 цагаас Монголын Үндэсний Супер Лигийн Бүх-Оддын тоглолт энэ сарын 25,26-нд болохтой холбогдуулан МN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Зөвхөн тус хуралд ирсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад Бүх-Оддын тоглолтыг албан ёсоор сурвалжлах эрхийн мандат олгоно. Холбоо барих утас 88023710 88081047

12:00 цагаас Сүхбаатар дүүргийн ЗДТГ Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран СБД-ийн 16-р хороонд “Нэг цонхны үйлчилгээний төв”- ашиглалтанд орууллаа. Хорооны ажлын алба Иргэний бүртгэл, Нийгмийн халамж үйлчилгээ зэрэг төрийн үйлчилгээг нэг цонхоор үзүүлнэ. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Өмч газрын харилцааны хэлтэс цагийн хувиарын дагуу иргэдэд төрийн үйлчилгээг хороон дээр очиж хүргэнэ. 99767480

Хуваалцах