Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

10:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал орчим болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгож эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим оршин суугчтай Дарханаас 2 дахин том хот болгон хөгжүүлэх зорилт тавьж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044
11:30 цагаас ''Ажил хайгчийг биш ажил олгогчийг бэлтгэе'' семинар Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд болно.
12.00 цагаас Уран зургийн галарейд “Спорт-2013” тайлан үзэсгэлэн болно. Уг үзэсгэлэн нь ССАЖЯамнаас спортын хичнээн төрөл, ямар тэмцээн уралдаанд, хэдэн төгрөг зарцуулснаа тайлагнах юм. утас 88118075
13:30 цагаас "Монгол Ньюс" мэдээллийн төвд "IСЕ ТОР” хамтлагийн тоглолтын хэвлэлийн хурал болно. Хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд мандат олгоно.
18:00 цагаас ГЕГ сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулна.


















