Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд /2017.05.26/

Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 26-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.05.26/
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.05.26/. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 26-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

09:00 цагт: Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд "Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь" сэдэвт онол-практикийн бага хурал болно. Утас 99650498

09:30 цагт: ХХААХҮЯ-наас Төрийн ордонд Малчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчин, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцоно. Утас: 88087892, 86565055


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

09:00 цагт: Монголын номын сангуудын консорциумаас уламжлал болон зохион байгуулагддаг “Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн” эхэлнэ. Зөвлөгөөн “Номын сангийн салбарын хүний нөөцийн хөгжлийн асуудал”, “Номын сангийн салбарын нэр томьёо асуудал”, “Номын сангийн үйлчилгээ, оюуны өмч”, “Номын сангийн програм хангамжийн хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвүүдээр явагдана. Утас: 99041577, 99814424, 88901644


Блью Скай төв

09:30 цагт: Хэрэглэгчдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалах үндэсний хэлэлцүүлэг "Crystal" танхимд болно. Хэлэлцүүлгийг Монголбанк Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулах ба Санхүүгийн зохицуулах хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон арилжааны бүх банкуудын удирдлагууд оролцоно.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 91887887


Соёлын төв өргөө

10:30 цагт: “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа Соёлын төв өргөөний “Б” корпуст байрлах Хүүхдийн төв номын санд болно.


Сүхбаатарын талбай

10:00 цагт: "Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийн нээлт болно. Нээлтэд Монголын өмгөөлөгчдийн Холбооны удирдлагууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга гишүүд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл оролцоно.

11:00 цагт: Төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагааны зорилго бүхий "Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно. Энэхүү өдөрлөг нь 2017 оны тавдугаар сарын 26, 27 -ны өдрүүдэд зохион байгуулагдана. утас: 88989878, 99030264


Монголбанк

10:00 цагт: Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Ээлжит бус их эеийг зохион байгуулах ажлын хэсгээс үндэсний бөхийн ээлжит бус их хурлыг хуралдуулах талаар мэдээлэл хийнэ.


Хан-Уул үүрэг

11:30 цагт: Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн Сургалтын танхимд номын сангийн үйлчилгээг олон нийтэд сурталчилан, илүү олон хүн үйлчлүүлдэг болгох зорилгоор “Номын сангийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Утас: 70007012


"Мишээл" барилгын их дэлгүүр

12:00 цагт: Байр худалдан авахаар төлөвлөж буй иргэдэд бодит мэдээллийг нэг дороос хүргэх зорилготой “Шинэ орон сууц үзэсгэлэн худалдаа” Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид зохион байгуулагдана. Утас: 99907815, 99100947


Нийслэлийн Иргэний танхим

15:00 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж буй “Гадаадын жуулчдын хөтөч бэлтгэх” үнэ төлбөргүй сургал эхэлнэ. Энэ удаагийн сургалтад нийт 300 гаруй хүн хамрагдаж байна. Утас: 89017101

Хуваалцах