Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд /2017.10.09/

Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын жагсаалтыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.10.09/
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.10.09/. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын жагсаалтыг хүргэж байна.


Блю скай зочид буудал

09.00 цагт: “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал Кристал танхимд эхэлнэ. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй уг хурлаар хууль дээдлэх ёс, хараат бус шүүх, шударга ёсыг хэрэгжүүлэхэд шүүгчийн ёс зүй, сахилгын үүргийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсад тулгамдаж буй асуудлын талаар олон улсын төлөөлөгчид хэлэлцэх юм. Уас: 91912312, 98980404

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11.00 цагт: “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-аас “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-г танилцуулна. Иргэд энэхүү мэдээллийн санд хандаж тусгай хэрэглэгч болсноор орон сууцны бодит судалгаанд суурилсан эрэлт, нийлүүлэлтийн статистик мэдээ, түрээсийн орон сууцны нэгдсэн мэдээлэл, газар, дэд бүтцийн байршлын мэдээлэл зэрэг статистик мэдээлэл гаргагч эх үүсвэрүүдээс авах боломжит мэдээллүүдийг нэгдсэн байдлаар авах боломжтой юм. Утас: 88104671

“Монгол ньюс” мэдээллийн төв

11.00 цагт: Ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлүүдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.

Бодь Цамхаг11.00 цагт: Монголын бизнесийн салбарынхныг гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдтэй холбодог “Экспо Монголиа-2017” олон улсын бага хурал, үзэсгэлэн яармагийн талаарх хэвлэлийн бага хурал тус цамхагийн 302 тоотод болно. Хэвлэлийн бага хурал чөлөөт уулзалтын хэлбэрээр явагдах бөгөөд хөрөнгө оруулалттай холбоотой сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэх боломжтой. Утас: 94009471, 99191055, 99033353

Чингэлтэй дүүргийн 17-р сургууль

12.00 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлт болно. Энэхүү аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд 150-200 гаруй залуучууд аяны уриаг дэмжин нэгдэж, Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм. Утас: 89017101

Хуваалцах