Өнөөдөр болох үйл явдлууд /2017.10.11/
Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын жагсаалтыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын жагсаалтыг хүргэж байна.
Улаанбаатар хот
09.00 цагт: Нийтийн тээврийн автобуснуудад буудал зарлагч автомат төхөөрөмж суурилуулсантай холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга нар автобуснуудад суурилуулсан төхөөрөмжтэй танилцана. Утас: 96334405, 327968
Авилгатай Тэмцэх газар
11.00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99256920
Q Art Gallery
11.00 цагт: Энэ онд тохиож байгаа Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Үзэсгэлэнт япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс” гэрэл зургийн үзэсгэлгийн нээлт Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д болно. Үзэсгэлэнд Японы Гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдэнэ. утас: 99091754, 88117010, 99881169
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт: "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Утас: 88109089
ХУД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
11.00 цагт: "Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ" өдөрлөг болно.
Нийслэлийн иргэний танхим
11.00 цагт: Барьцаалан Зээлдүүлэх Үйлчилгээ /Ломбард/ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно. Утас: 86365610, 91558008
"Монгол Ньюс" Мэдээллийн төв
11.00 цагт: Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ нь "Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөр" (DAP)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Хүчирхэг хөвгүүд" жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах кампанит ажлын нээлтээ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт: Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, төрийн бус байгууллага, бөөгийн улаач хүмүүсийг мэтгэлцээнд дуудаж “Тэнгэр үзэлтэн”, иргэн Д.Батбаяр мэдээлэл хийнэ.
"Отгонтэнгэр” их сургууль
13.00 цагт: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилготой “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт болно. Утас: 86094455
Mонгол цэргийн музей
15.00 цагт: Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчний анги байгууллагын соёл хүмүүжлийн ажилтнуудын дунд монгол цэргийн музейн нэрэмжит цэнгээнт бүжгийн тэмцээн болно. Утас: 99795099


















