Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

11.00 цагт “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд уламжлал болгон зохион байгуулдаг “Өгөх өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

11.00 цагт“Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд уламжлал болгон зохион байгуулдаг “Өгөх өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэг “Нээлттэй хаалганы өдөр” зарлаж байна.

11:30 цагт БОНХЯ-ны Хаан танхимд мэдээллийн цагтай. 10 сард хийсэн ажил болон шинээр батлагдсан журмыг танилцуулах юм.

12.00 цагт МҮЭХ-ноос Иргэний эрүүл мэндийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийлнэ. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.

14:00 цагт БЗД-ийн эрүүл мэндийн нэгдэл “Нээлттэй хаалганы өдөр” зарлаж байна.

14:00 цагт БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан "Сэтгэл шингэсэн үйлчилгээ" аяны тайлан, танилцуулах өдөрлөг болно. ЭМЯ, НЭМГ, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгийн төлөөллүүд, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцоно.

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдлууд
Хуваалцах