Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2010 оноос 2017 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээг 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр
Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2010 оноос 2017 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээг 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2010 оноос 2017 оны хооронд нийт 2.022.538 ширхэг мод, сөөг таригдсан байдаг. Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өмнөх жилүүдийн мод тарих өдрөөр таригдсан модоо тус арга хэмжээний хүрээнд арчилж, хамгаалах нь үр дүнтэй ажил болох юм.

Иймд энэ жилийг "Мод арчилгааны жил" болгож байгаатай холбогдуулан өмнөх жилүүдэд таригдсан мод, сөөгөнд цэнэг усалгаа хийх, тогоог нь цэвэрлэх, хөрсийг сийрүүлэх, арчилан хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг нийтэд уриалж байна.

Хуваалцах