Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Дахин төлөвлөлтийн асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэд мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Дахин төлөвлөлтийн асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэд мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Дахин төлөвлөлтийн асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэд мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Монголын балетын хөгжлийн сангаас Олон улсын балетын 2-р уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Баянхонгор аймгийн иргэн Мөнхтогоо, Мөнх-Эрдэнэ нараас эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай 3 жил болж байгаа тухай, Баянхонгор аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ийн хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр мэдээлэл хийнэ.


Цус сэлбэлт судлалын үндэсний төв

11:00 цагт: "Цусны донорын Дэлхийн өдөр" арга хэмжээ болно.


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Дахин төлөвлөлтийн асуудлаар Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Хөх Монголын үр сад орших уу, эс орших уу” сэдвээр “Оройн дээд эрдэм, мандал, хангал, номын сахиут өргөө” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж байна.


Төрийн ордон /урд талд/

12:00 цагт: Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, алдагдалд орсон барилгын компаниудын “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ГҮТББ-аас Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхэж хэвлэлийн хурал зарлалаа.


Монголын Үндэсний музей

11:40 цагт:Монголын Үндэсний музей, Угсаатан зүйн Гэр музей хамтран зохион байгуулах "Модон урлал: Монгол авдар" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

Хуваалцах