Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 25-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” эрдэм шинжилгээний хурал болно
ӨНӨӨДӨР: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” эрдэм шинжилгээний хурал болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 25-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МУИС-ийн төв номын сан

09:00 цагт: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.


Цөмийн судалгааны төв

10:00 цагт: Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Мөн ойн хүндэтгэлийн хурал МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд 14:00 цагт болно. Утас: 94582204.


Төрийн ордон

10.00 цагт: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол эхэлнэ.


“Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: Дэлхийн менторууд Монгол зочлох гэж буй талаар мэдээлнэ.


Д.Сүхбаатарын талбай

11:00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн холбооны 95 жилийн ойн хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.


Улсын ерөнхий прокурорын газар

11:00 цагт: Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй “Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдын өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 88119849.


Чингис хааны музей

11:30 цагт: ХАС банк олон нийтэд хувьцаа гаргаж буйг танилцуулах өдөрлөг зохион байгуулна.

Хуваалцах