Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр

Гэрэл зураг түүх өгүүлдэг. Мянган үгээр ч илэрхийлж чадахгүй зүйлийг ганцхан гэрэл зургаар хүмүүст хүргэж болдог. Тэгвэл өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр" тохиож байна. Одоогоос 176 жилийн тэртээ буюу 1839 оны наймдугаар сарын 19-ны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр
Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр. Зураг: МҮОНРТ

Гэрэл зураг түүх өгүүлдэг. Мянган үгээр ч илэрхийлж чадахгүй зүйлийг ганцхан гэрэл зургаар хүмүүст хүргэж болдог. Тэгвэл өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр" тохиож байна. Одоогоос 176 жилийн тэртээ буюу 1839 оны наймдугаар сарын 19-ны энэ өдөр Францын гэрэл зурагчин Луи-Жак-Манде Дагер (1787—1851) гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээн, түүнийгээ "Daguerreotype" гэх өөрийн нэрээр нэрлэж хамгийн анхны гэрэл зургийн патентын эрхээ авч байжээ.

2009 онд гэрэл зураг сонирхогч, мэргэжлийн гэрэл зурагчдын баярын өдрийг санаачилж, 2010 оноос дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Хуваалцах