Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” тохиож байна

Дэлхий нийтэд чухал ач холбогдол бүхий ус, намгархаг газар, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/-ийг баталсан хоёрдугаар сарын 2-ны өдрийг “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Ус намгархаг газар ба Уур амьсгалын өөрчлөлт" уриан дор д

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” тохиож байна
Өнөөдөр “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” тохиож байна. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтэд чухал ач холбогдол бүхий ус, намгархаг газар, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/-ийг баталсан хоёрдугаар сарын 2-ны өдрийг “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Ус намгархаг газар ба Уур амьсгалын өөрчлөлт" уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дашрамд дуулгахад, 1970 оноос хойш дэлхийн ус намгархаг газрын 35 хувь нь устаж үгүй болсон. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад нөлөөлөх эл чухал системийг хүн төрөлхтөн хамтдаа хамгаалж, сэргээхийн төлөө ажиллах шаардлагатайг байгаль хамгаалагч, судлаачид онцолдог.

Ус намгархаг газар нь нүүрстөрөгчийг шингээж хуримтлуулах, ган гачгийн нөлөөллийг багасгах, үерийн эрсдэл, салхи шуурганы эрчмийг бууруулах, эрэг орчмыг хамгаалах чухал ач тустай юм.

Хуваалцах