Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн дэлгэгдэнэ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн дэлгэгдэнэ
ӨНӨӨДӨР: "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн дэлгэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

14:30 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.


Соёлын төв өргөө

10:00 цагт:Хотын стандарт батлагдсантай холбоотойгоор "Хотын соёл" зөвлөгөөнийг оюутан залуус, хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарын дунд зохион байгуулна. Утас: 90073377


Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

11:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн дэлгэгдэнэ.


Монголбанк

11:00 цагт: Цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, МБХ-оос хамтарсан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал Монголбанкны Г байрны 2 давхарын хурлын танхимд болно.


Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны байр

11:00 цагт: Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажлын байртай болгох, ажилд зуучлах сургагч багштай “Хөдөлмөрийн бирж”-ийг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооноос санаачлан албан ёсоор нээж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 99003469


Театрын музей

11:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт" хэлэлцүүлэг болж, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.


Монголын урчуудын эвлэл

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Шилдэг постер сурталчилгааны үзэсгэлэн дэлгэгдэнэ.

Хуваалцах