Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Дундаж цалингийн гуравдугаар улирлын мэдээллийг олон нийтэд хүргэнэ

09:00 цагт: Яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан нэгдсэн сургалт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Дундаж цалингийн гуравдугаар улирлын мэдээллийг олон нийтэд хүргэнэ
ӨНӨӨДӨР: Дундаж цалингийн гуравдугаар улирлын мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

09:00 цагт: Яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан нэгдсэн сургалт болно.

МУИС-ИЙН НОМЫН САН

09:00 цагт: “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” шинжлэх ухааны лекц өдөрлөг болно.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН

09:00 цагт: Баянгол дүүргийн иргэдэд эрүүл, таатай, амар тайван, аюулгүй амьдрах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах, салбар бүрийн нийгмийн ажилтнуудын манлайлал, санаачлага, нягт хамтын ажиллагаа, ур чадварыг дээшлүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх улмаар нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд нийгмийн ажилтнуудын бүтээлчээр оролцох хандлагыг идэвхижүүлэх зорилго бүхий “Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны бага зааланд болно.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

10:30 цагт: НМХГ-ын таван давхрын хурлын танхимд шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, мэдээлэл хийнэ. Утас:91887887

ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал B1 давхрын мэдээллийн танхимд болно.

‪Энэ сарын онцлох мэдээ: Дундаж цалингийн III улирлын мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

11:00 цагт Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдана.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Нобелийн хүүхдийн сантай хамтран зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг энэ оны гуравдугаар сарын 26-аас энэ сарын 1-ний өдрийг хүртэлх найман сарын хугацаанд хэрэгжүүлэн ажилласан. Тус төсөлд төвийн 6 дүүргээс тус бүр тав нийт 30 гэр бүлийг сонгон хамруулсан бөгөөд зорилтот 30 өрхийн 118 хүүхэд 38 том хүн нийт 156 хүнд 8 сарын хугацаанд 27 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллаж үр дүнгээ үнэлж байна.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын гишүүдэд Хөрөнгө орлогын мэдүүлэг дэх "Орлогоо нотол" гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99063282

Стандарт хэмжилзүйн газар

15:00 цагт: Стандарт хэмжилзүйн газарт ЦССҮТ-д Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
11.00 цагт: “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт: “Г” танхимд Ёс зүйн дэд хорооны хуралдана.

Хуваалцах