Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Дусал цус - Дүүрэн амьдрал”  цусаа бэлэглэх сайн дурын аян эхэлнэ

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Дусал цус - Дүүрэн амьдрал”  цусаа бэлэглэх сайн дурын аян эхэлнэ
ӨНӨӨДӨР: “Дусал цус - Дүүрэн амьдрал”  цусаа бэлэглэх сайн дурын аян эхэлнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮХАҮТ

09:00 цагт: Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүнг танилцуулна.

СЭЗИС

09:00 цагт: Их, дээд сургуулийн удирдлага, олон улсын байгууллагын ажлын байранд суурилсан сургалт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар сургалт зохион байгуулна.

МУБИС

09:30 цагт: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль санаачлан төрийн өмчийн зургаан их сургууль болон Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “Дусал цус - Дүүрэн амьдрал” цусаа бэлэглэх сайн дурын аяныг зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилийн “Дусал цус -Дүүрэн амьдрал” цусаа бэлэглэх сайн дурын аян өнөөдрөөс эхлэн гурван өдөр Монгол Улсын боловсролын их сургуульд 09:30-13:00 цаг хүртэл үргэлжилнэ.

“Премиум” зочид буудал

10:00 цагт:МСНЭ болон Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээ болно.

11:00 цагт: МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун нар хамтарсан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91118403, 99097968

“Брүүклин” кофе шоп

11:00 цагт: "Малчид ба эдийн засгийн хөгжил” уулзалт болно.

“Үндэсний мэдээллийн төв”

11:00 цагт: МУИС-тай ХҮДС-ийг нэгтгэж байгааг эсэргүүцэж Монголын худалдаачдын холбоо ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Иргэн Б.Батдэлгэр мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.

Хуваалцах