Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “E-Business” платформын нээлт болно

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “E-Business” платформын нээлт болно
ӨНӨӨДӨР: “E-Business” платформын нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Чингис хааны музей

09:00 цагт:Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болно. Утас: 99103830. /Чингис хааны музей 9 давхарт/


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

09:00 цагт: Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган 2023” арга хэмжээ болно. Утас: 91000200


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль

10:00 цагт: БНСУ-ын Засгийн Газрын тусламжаар КОЙКА байгууллага хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төслийн нээлт болно. Утас: 70153333 /ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль/


Д.Сүхбаатарын талбай

11:00 цагт:Монголын Боловсролын салбарын багш ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж жагсаал зохион байгуулна. Утас: 99149240, 99802050


Шангри-Ла Зочид буудал

11:00 цагт:Хаан Банкны IPO танилцуулах арга хэмжээ болно.


Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

16:00 цагт: “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр 2023” арга хэмжээ зохион байгуулагдана. Утас: 89119482

Хуваалцах