Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно
ӨНӨӨДӨР: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


Эрүүл мэндийн яам

10:00 цагт:Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу, томуу төст өвчний тухай мэдээлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99797227


УБТЗ-ын төв вокзал

11:30 цагт: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно. Энэ нь БНХАУ-аас импортоор орж ирсэн ачаанаас суларсан хоосон чингэлэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортын бараа бүтээгдэхүүнийг ачиж экспортод гаргаж буй анхны тохиолдол юм. . Утас: 99091674, 86114818


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааны болон бусад үр дүнгийн талаар мэдээлнэ.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

13:30 цагт: “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намаас “Тавантолгой”-г ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж мэдээлэл хийнэ.

Хуваалцах