ӨНӨӨДӨР: “Эм” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа
14:00 цагт: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар ЭМЯ-наас хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, санал авах, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын ажилчдын захиалга баримт бичгийг Эрүүл мэндийн сайдад гардуулах зорилготой зөвлөлдөх уулзалт МҮЭСТО-нд болно. Монголын
Мэдээллийн алба

09:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй "Кансат-2016" сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн нийслэлийн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд эхэлнэ. Тэмцээнийг үзэж сонирхохыг хүссэн иргэд, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүргэж өгөх автобус өглөө 08.00, 10.00 цагаас Төв шуудангийн хойноос хөдөлнө. Утас: 88089686 дугаарын утсаар холбоо барина уу.
09:30 цагт: Орос, монгол эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойн хүрээнд хоёр орны эрдэмтэд “ЗСБНХУ /ОХУ/-ын ШУА-ийн Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг "Пума империал" зочид буудалд зохион байгуулна. Утас 99045949
10:00 цагт: НИТХ-ын 2-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хурлаар НИТХ-ын хороод, дэд хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцэнэ. Холбогдох утас: 7012-3470
10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох ажлын уулзалтыг Монголын Хүүхдийн ордны Бага танхимд зохион байгуулах гэж байна. УТАС: 99146001
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулж “Эм” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар ЭМЯ-наас хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, санал авах, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын ажилчдын захиалга баримт бичгийг Эрүүл мэндийн сайдад гардуулах зорилготой зөвлөлдөх уулзалт МҮЭСТО-нд болно.Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо


















