ӨНӨӨДӨР: “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн болно
Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Блью Скай Зочид буудал
09:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг зохион байгуулна.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
09:30 цагт:"Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 70111545, 11-324620.
Тавантолгой түлш ХХК
10:00 цагт:Тавантолгой түлш ХХК сайжруулсан түлшний нөөцгүй боллоо гэх ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан нийслэлд байгаа нөөцийн агуулахуудаа хэвлэл мэдээллийнхэнд үзүүлнэ. Утас: 88028646 /Жич: Өглөөний гудамжнаас нэгдсэн унаа явна./
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид “Монголын өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчөө хамгаалсангүй" сэдвээр мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж Ан амьтныг хамгаалах ТББ-уудаас мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Үндсэн хуулийн дугуйлан төсөл засаг захиргааны нэгж бүрт хэрэгжихээр болсон тухай Иргэдийн шударга шүүр ТББ-аас мэдээлэл хийнэ.
Дуурь бүжгийн эрдмийн театр
11:30 цагт: ДБЭТ-ын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 70-н жилийн ойн хэвлэлийн бага хурал болно.
“Холидэй Инн” зочид буудал
14:00 цагт: ХЭҮК, “Эмнести Интернэшнл” ОУБ, MCIR-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022” уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.
Гадаад Харилцааны Яам
14:00 цагт: "Зар сурталчилгааны нөлөөлөл-нийгэм" хэлэлцүүлэг болно. Утас: 99169084.


















