Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022" уулзалт болно

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022" уулзалт болно
ӨНӨӨДӨР: "Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022" уулзалт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

14:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар "Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022" уулзалт зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”

11:30 цагт: Компаниудын хууль бус тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар “Эм Эм Ар Ай” ХХК-иас мэдээлэл хийнэ.

МУИС-ИЙН НОМЫН САН

11:30 цагт: МУИС-ийн Номын санд IWFCI Mongolia байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурна.

ШУТИС

14:00 цагт: ШУТИС-ийн хичээлийн 8-р байр, 12 давхрын хурлын танхимд 1000 инженер хөтөлбөрийн хэрэгжилт, шинэчлэлтийн явцын талаарх хэлэлцүүлэг болно.

Хуваалцах